МОНГОЛ, СИНГАПУРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХАМТАРСАН ЭЭЛЖИТ ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛОВ

0


Монгол Улсаас Сингапур Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Сингапурын Бизнесийн Холбоо болон МҮХАҮТ-тай хамтран Монгол, Сингапурын хооронд ногоон стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “Harnessing Innovative Technologies & Green Strategies to Differentiate your Business” ээлжит цахим арга хэмжээг амжилттай зохион байгуулав. 2020 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн цахим бизнес хэлэлцүүлгийн үр дүнд энэ жил Сингапур, Монголын 140 гаруй компанийн төлөөлөгч оролцсон өргөн хэмжээний цахим арга хэмжээ болсноороо онцлог байв.

Тус арга хэмжээний үеэр Сингапурын бизнес эрхлэгч нарт Монгол Улсын цахим шилжилт ба мэдээллийн технологийн экосистем, тогтвортой бизнесийн орчны тухай Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо болон “AйСиТи” группийн удирдлагууд илтгэл тавив. Хэлэлцүүлгийн төгсгөлд хоёр улсын бизнес эрхлэгчид ганцаарчилсан цахим уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал бодлоо хуваалцав.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x