Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаан болов

0


Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын 2 дугаар хуралдаан  3 дугаар сарын 31-ний өдөр цахимаар болов.

ЗГХХК-ын хуралдааныг монголын талаас Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, польшийн талаас Хөгжил, технологийн дэд сайд Г.Пеховяк нар даргалав.

Хуралдааны үеэр БНПУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тохирсон Эрдэнэт хотод хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, Баян-Өлгий,  Говьсүмбэр,  Увс,  Завхан, Дорнод зэрэг 5 аймагт бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, хөдөө орон нутагт явуулын эмнэлгийн тусламж үзүүлэх тусгай тоног төхөөрөмж, автомашин нийлүүлэх, хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээ хөгжүүлэх зэрэг төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцов.

Түүнчлэн цахим засаглал, мэдээллийн технологи, авто тээвэр, геологи, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хөнгөн үйлдвэрлэл, соёл урлаг, археологи, аялал жуулчлал, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар ярилцаж, талууд Протоколд гарын үсэг зурав.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x