МОНГОЛ, ЛАТВИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

0


Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.

Уулзалтаар Монгол, Латвийн хоёр талын харилцаа, бүс нутаг болон олон улсын байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллах нь чухал ач холбогдолтой болохыг талууд онцлон тэмдэглэв. Монгол, Латвийн хамтын ажиллагааг боловсрол, тээвэр болон ойн аж ахуйн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаар талууд тохиролцов.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x