Монголын Шинкиокушинкай каратэгийн холбооны “Хүч 07” клуб өнөөдөр нээлтээ хийлээ

0

Монголын Шинкиокушинкай каратэгийн холбооны “Хүч 07” клуб өнөөдөр Чингэлтэй дүүргийн Хайлааст хороололлын эцэст шинээр нээгдлээ. Олимпийн төрөлд орсон каратегийн спорт Монгол улсад эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд ирээдүйн олимпийн аваргууд нийслэл, тэр дундаа гэр хорооллын хүүхэд залуус дундаас төрөн гарч боломж нээгдэж байна. Тус дэвжээний багш спортын ОУХМ Т.Долгион “Манай клубт 07 наснаас дээш бүх хүүхэд залуус, насанд хүрэгчид ч хичээллэх боломжтой. Эрүүл бие бялдар, хатуужил, хүмүүжилтэй иргэд бий болоход каратегийн спортын ач холбогдол маш өндөр. Ирээдүйн аваргууд “Хүч 07″ клубээс төрүүлэхийн төлөө бид хичээн ажиллах болно. Дүүрэг орон нутгийн хүүхэд залуусыг манай клубын зүгээс дэмжин ажиллахад нээлттэй байгаа” гэлээ.

Монголын Шинкиокушинкай каратэгийн холбооны Ерөнхийлөгч Б.Гомбогэрэл: Гэр хороооллоос маш олон дайчид төрөн гардаг. Манай холбоо одоогоор нийт 14 клуб дэвжээтэйгээр ажиллаж байна. Шинкиокушинкай каратэгийн хувьд хүнлэг, хатуужилтай, ёс суртахуунтай иргэдийг иргэдийг бэлдэхэд улсдаа хувь нэмрээ оруулж байгаа. Ил харагдахгуй байж болох ч улсыг батлан хамгаалах салбарт боловсон хүчин үнэгүй бэлдэж өгч байна. Манай спортын хувьд бусад тулааны спортынхноос өөр тангараг өргөдөг онцлогтой хүндлэх хүндлүүлэх ёсыг сахидаг ёс журамтай, сахилга баттай спорт юм.  гэв

“Хүч 07

 

“Хүч 07” клубын утас: 91913522

 

 

 

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x