Монголын шилдэг “30 хүртэлх 30” энтрепренер тодорч эхэллээ

0


“Forbes” сэтгүүлийн брэнд франчайз болох “30 хүртэлх 30” жагсаалт жил бүр салбартаа манлайлж буй шилдэг 30 энтрепренерийг тодруулж тэдний амжилтаас дэлхий нийттэй хуваалцдаг билээ. Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр хэвлэгдэж буй “Forbes Mongolia” сэтгүүл энэхүү уламжлалыг улсдаа нутагшуулан “30 хүртэлх 30” жагсаалтын 2022 оны шилдэг энтреденер залуусаа тодруулах гэж байгаагаа дуулгахад таатай байна.

Бизнес, эдийн засаг, нийгэм төдийгүй STEM, урлаг, соёл, спорт гээд цар хүрээний хувьд өргөн агуулгаар шалгаруулдаг “30 хүртэлх 30” жагсаалт шинэ, залуу энтрепренеруудын нэр хүндийн баталгаа болдог. Ийм ч учраас шүүгчдийн бүрэлдэхүүнд мөн салбартаа амжилттай яваа нэр хүнд бүхий гишүүд багтаж уг жагсаалтыг гаргадаг юм.

“30 хүртэлх 30” жагсаалтад багтах шилдгүүдийг тодруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд “Forbes Mongolia” сэтгүүлийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, MIBG үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн, продюсер Т.Мөнх-Эрдэнэ (Big Gee) болон тансаг зэрэглэлийн хослолын брэнд “Premier Tailor” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Зориг нар багтсан юм. Ийнхүү 10 гаруй гишүүнээс бүрдсэн шүүгчдийн баг Монголын шилдэг 30 хүртэлх 30 залууг тодруулах ажил эд өрнөж буй.

Шалгаруулалт ирүүлэх танилцуулга материалыг 2022 оны гуравдугаар сарын 28-н хүртэл хүлээн авсан бөгөөд “Forbes Mongolia” сэтгүүл шилдгүүдээ 2022 оны дөрөвдүгээр сарын шинэ дугаараараа танилцуулахаар бэлтгэж байна.

 

 

 





Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x