МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТОД ОД ДЭВЖЭЭНДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ ЗОДОГ ТАЙЛЛАА

0
Төв аймгийн Батсүмбэр суманд болсон “Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ-ий баг тамирчдыг сонгох хяналтын барилдаанд 72 кг-ын жинд аваргын төлөөх барилдаанд ОУХМ Э.Даваанасанд бэртлийн улмаас ялагдсны дараа Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа дэвжээндээ хүндэтгэл үзүүлж нулимс дуслуулан тамирчны замналаа албан ёсоор өндөрлүүлэн зодог тайлж бөхөд хайртай ард түмнийхээ сэтгэлийг гонсойлгов. Ука гавьяатын мөр нь мултарсан ч тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулж барилдаанаа үргэлжлүүлэхийг хүссэн ч хүсэвч хясна гэдэг зүйл болсон доо. Монголын чөлөөт бөхийн тамирчдаас Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны дөрвөн медальт бөх, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд сүүлийн 10 гаруй жил “тахалсан” О.Насанбурмаа гавьяатдаа цаашдын ажил, амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Өөр шигээ дэлхийд данстай олон мундаг шавь төрүүлээрэй.
ТҮҮНИЙ ГАРГАСАН АМЖИЛТУУД:
2003 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл
– Азийн цомын хүрэл
2004 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө
– Азийн АШТ-ий хүрэл
2005 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт
– Өсвөр үеийн Азийн АШТ-ий алт
– Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл
2006 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө
– Өсвөр үеийн Азийн АШТ-ий алт
– Залуучуудын Азийн АШТ-ий мөнгө
2007 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл
– Өсвөр үеийн УАШТ-ий алт
– Залуучуудын УАШТ-ий алт
– Залуучуудын Азийн АШТ-ий алт
– Залуучуудын ДАШТ-ий хүрэл
2008 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт
– Залуучуудын УАШТ-ий алт
– Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл
– Залуучуудын ДАШТ-ий мөнгө
– ДАШТ-ий хүрэл
2009 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө
– Залуучуудын УАШТ-ий алт
– МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий хүрэл
2010 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт
– Оюутны УАШТ-ий алт
– Азийн наадмын мөнгө
– Бакугийн “Алтан Гранпри”-гийн мөнгө
2011 он: Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл
– “Mongolia Open” ОУТ-ий алт
– ДАШТ-ий хүрэл
2012 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө
– “Mongolia Open” ОУТ-ий мөнгө
2013 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт
– Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн алт
– Оюутны УАШТ-ий алт
– “Mongolia Open” ОУТ-ий алт
– Азийн АШТ-ий алт
– “Универсиад” их наадмын мөнгө
– ДАШТ-ий хүрэл
2014 он: “Mongolia Open” ОУТ-ий алт
– Ц.Нацагдоржийн нэрэмжит тэмцээний алт
2015 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт
– Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн мөнгө
– “Poland Open” ОУТ-ий алт
– Д.Оюунболд агсаны нэрэмжит тэмцээний алт
2016 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө
– “Mongolia Open” ОУТ-ий хүрэл
– “Poland Open” ОУТ-ий мөнгө
– Сассаригийн ОУТ-ий алт
2017 он: Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн мөнгө
– “Mongolia Open” ОУТ-ий хүрэл
– ОХУ-ын цомын нээлттэй тэмцээний алт
2018 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт
– Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл
– “Mongolia Open” ОУТ-ий мөнгө
– Азийн АШТ-ий мөнгө
– ДАШТ-ий мөнгө
– ОХУ-ын нээлттэй тэмцээний хүрэл
2019 он: Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл
– “Mongolia Open” ОУТ-ий алт
– “Байгаль Опен” ОУТ-ий алт
– Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө
2020 он: Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл
– Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл
2021 он: Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн мөнгө
Б.Бат

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x