Миний тухай худал мэдээллийг интерполд өгч, намайг шоронд хийлгэсэн DNN.mn

0


Франц улсын “Boury En Bresse” шоронгоос “шүгэл үлээгч”, иргэн Г.Ган-Очир захидал ирүүлснийг товчлон хүргэж байна.


Намайг Ганбаатарын Ган-Очир гэдэг, компьютер графикч мэргэжилтэй. 2009-2012 онд Eagle телевизэд компьютер графикч, 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газарт, БСШУ-ны яамны сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан.

Монгол Улсын Засгийн газарт ажиллаж байхдаа Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд маш их хууль бус зүйл хийдгийг, Монголын ард түмэнд илчлэн шүгэл үлээсэн. Төрийн сонгуулийг будилаантуулж хууль зөрчиж төрийн эрх авах, ард түмний татварын мөнгийг төр барьж буй нам нь хувьдаа завших, Монгол Улсын байгалийн баялгийг хотын дарга болон, УИХ-ын гишүүд хувьдаа завшиж Хятад улсаас авлига авч хууль бусаар Монголын баялгийг ашигласан зэрэг олон асуудлыг ил болгосон.

Дээрх ноцтой асуудлуудыг ил болгосон ч Монгол Улсын хуулийн байгууллагууд авлигач, хулгайч эрх мэдэлтнүүдийг бус Ган-Очир намайг хууль бус, хуулийн хонгилоор чирч эхэлсэн юм. Янз бүрийн гэмт хэрэг тохох амь насанд заналхийлэх зэргээр маш их дарамт шахалт үзүүлж байсан. Тиймийн учир Монгол Улсаас гарч Олон улсын хуулийн байгууллагыг зорьсон. 2022 оны долдугаар сарын 19-ний өдөр эх орноосоо гараад хоёр сар болов. 10 улсыг дамжин явсны эцэст Франц улсад ирсэн. Франц улсад ирэнгүүтээ эх орныхоо төлөө тэмцлээ үргэлжлүүлэн хийж олон улсын хэвлэл мэдээлэлд болон олон улсын байгууллагад Монгол Улсын төрийн түшээдийн авлигын хэргийг баримтын хамт өгч эхэлсэн. Олон улсын телевизээр ч тухайн асуудлууд цацагдаж эхэлсэн юм. Солонгос улсын “KBS” телевиз, европын орнуудын хэвлэл мэдээлэл, сонин сайтаар Монголын улстөрчдийн хууль бус асуудлууд олон улсад маш идэвхтэй яригдаж эхлэнгүүт эхнэр минь Энхжаргал гэх хүүхний үгэнд орж урвасан, эхнэр маань өмнө нь согтуу явахдаа олсон шархуудаа надад зодуулсан мэт цагдаад хэлж худал нотлох баримт бүрдүүлэн өгч дээрээс нь Монгол Улсын Засгийн газар намайг дарж авахын тулд интерполд худал мэдээлэл өгч миний эхнэр Ариунтуяатай нийлж намайг Франц улсын шоронд хийлгэсэн юм. Миний тэмцлийн гол зорилго бол монгол хүн бүр эх орондоо тэгш эрхтэй сайхан амьдрах юм.

Иргэн Ган-Очир

2023.05.22





Эх сурвалж

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x