Маргааш хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болно

0

Жил бүрийн зургадугаар сарын 22-нд хамгийн богино шөнө хамгийн урт өдөр тохиодог. Маргааш өдрийн наран 4:53 цагт мандан, 20: 55 цагт жаргана. Энэ өдөр нар хамгийн өндөрт мандаж, маргаашаас эхлэн хөөрөх цэг нь доошилдог учир монголчууд “нар буцна” хэмээдэг.

Энэ өдөр хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог.  Үүнээс хойш өдөр богиносоор есдүгээр сарын 22 болоход өдөр, шөнө тэнцдэг.

Харин дараа нь шөнийн цаг уртассаар арванхоёрдугаар сарын 22-нд хамгийн урт шөнө, богино өдөр тохионо. Жилийн дөрвөн улирлын эдгээр өдрүүдийг хавар, зун, намар, өвлийн хамгийн оргил өдрүүд гэж үздэг байна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x