Өөрөөр хэлбэл, 2012-2016 онд засгийн эрх барьсан АН эдийн засгийг элгээр нь хэвтүүлж хасах руу оруулсан төдийгүй Монгол Улс дефольт зарлахдаа тулсан хүнд үед УИХ-ын ээлжит сонгууль болсон юм. Тийм ч учраас ард түмнээс үнэмлэхүй итгэл хүлээсэн Ардын намынхан эдийн засагт чиглэсэн бодлогын томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг.
Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар төсвийн сахилга батыг чангатгаж, бүсээ чангалан зүтгэсний хүчинд АН-ын засгийн үед тавьсан 8.5 их наяд төгрөгийн өрийг төлж барагдуулжээ. Энэ бол гурван сая иргэн тус бүрт 2.8 хүрэлцэх хэмжээний мөнгө байсан юм. 2016 онд засгийн эрх авсан МАН-ынхны явуулсан бодлогын үр дүнд оны сүүлчээс Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч эхэлсэн байдаг.
-Төсвийн нэгдмэл байдлыг хангаж, төсвөөс гадуурх санхүүжилтийг зогсоож, хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар үр ашгийг дээшлүүлсэн.
-Жилийн 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд хоёр удаа орлогоо тайлагнаж, мөн нэг хувийн татвар төлөх нөхцөлийг бүрдүүлсэн.-Жилийн гурван тэрбумын орлоготой бол 25 хувийн татвар төлдөг байсныг зургаан тэрбум болгон нэмэгдүүлж, 164 аж ахуйн нэгжийг хамруулахаар болжээ.