МАН-ын бүлгийн хуралдаанд УИХ-ын 44 гишүүн оролцож, эмэгтэй нэр дэвшигчийн квот 40% байх заалтыг унагав

0

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.

Одоо мөрдөж байгаа Сонгуулийн тухай хууль эмэгтэй нэр дэвшигчийн квот 20-оос доошгүй хувь байна гэж заасан. Хэлэлцэж буй хуулийн төсөлд 30 хувь гэж тусгасан боловч өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр эмэгтэй нэр дэвшигчийн квот 40 хувь байхыг олонх гишүүн дэмжээд байв.

Тэгвэл бүлгийн өнөөдрийн хуралдаанаар эмэгтэйчүүдийн квот 30-аас доошгүй байна гэж шийдвэрлэжээ.

Харин нам эвслийн жагсаалтад оруулах 48 нэр дэвшигчийг хүйсийн 1:1 гэсэн харьцаагаар оруулах гэсэн зарчмыг хэвээр үлдээсэн байна.

Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралд УИХ-ын 44 гишүүн оролцсон бөгөөд эмэгтэйчүүд уг асуудлыг дэмжээгүй. Гэхдээ бүлэг олонхоороо шийдэж, эмэгтэйчүүдийн квот 30-аас доошгүй байх гэдэг дээр санал нэгдсэн” хэмээн мэдээлэв.

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x