МАНАН БҮЛЭГЛЭЛТЭЙ ТЭМЦЭЖ БУЙ Х.НЯМБААТАР ГИШҮҮНИЙ ЖДҮХС-аас АВСАН ЗЭЭЛИЙН БАРИМТУУДЫГ САНУУЛЬЯ

0



УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР “МАНАН бүлэглэлийн гинжийг тасалъя .Монголчууд өнөөдөр зүрх сэтгэлийнхээ дуудлагаар нэгдэж байна. МАНАН бүлэглэлийг амь бөхтэй оршин тогтнуулж байгаа хүчин зүйл нь хууль, шүүх, хяналтын байгууллагынхны бий болгосон шударга бусын хонгил юм шүү. МАНАН бүлэглэлийн загалмайлсан эцэг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусахаас өмнө АТГ, шүүх, прокурорын удирдлагын бүрэн эрхийг зургаан жилийн хугацаатай байхаар томилсон. “Стандарт” банк, “Эрдэнэт”-ийн 49 хувь, Төрийн банктай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүд бид байнга хөндөж ирсэн. АТГ, хууль хяналтынхан хэргийг хянаж байна, шалгаж байна гэдэг жижүүрийн үгтэй болсон. Одоо эдгээр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж байгаа. Энэ бүхэн МАНАН бүлэглэлийн гэмт хэргээ далдалдаг гинжин урвалын нэг нь энэ юм шүү. Түүнийг тасалъя” хэмээн ярьж ард түмнээ тэмцэлд уриалан дуудаж идэвхийлэн оролцож байгаа.

Сөрөг хүчин ба М.Энхболдын талыг баримтлагч МАН-ын гишүүд нэр бүхий таван залуу гишүүн болон У.Хүрэлсүхийн талынхныг ЖДҮ-ийн хэргээсээ мултрах гэсэн л хүмүүс болохоос жинхэнэ тэмцэгчид, эх орончид биш гэж үзэж байгаа. Ард түмэн дунд ч тэдэнд үл итгэх хүмүүс цөөнгүй бий. ЖДҮ бол мартагнаад орхиж болохгүй сэдэв.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өөрийн мэдлийн “Өгөөдэй-Ази” ХХК-иараа дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан нь баримтаас тодруулбал тэрбээр 2018 оны зургаадугаар сарын 07-ны өдөр тус компанийг зээл авахад итгэмжлэл үзүүлэх бичигт гарын үсэг зурж улмаар 950 сая төгрөгийн зээл авсан нь тодорхой болсныг дахин сануулж байна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x