Криптод валютаас ч чухал зүйл бий

0


Блокчэйн аппууд интернэтийн эдийн засагт шинэчлэл авчирна гэж “a16z”-ын ерөнхий хамтрагч Крис Диксон, “Not Boring Capital”-ыг үүсгэн байгуулагч Паки МакКормик хэллээ. 

2008 онд анхны криптовалют болсон биткойны амжилтаас үүдэж хүмүүс блокчэйнийг мөнгө, санхүүтэй түлхүү холбож ойлгодог боловч хэрэглээ нь тун өргөн хүрээтэй. Өдгөө блокчэйнийг компьютер, ухаалаг гар утас шиг програмчлахад тун хялбар болжээ. Гэхдээ блокчэйний хувьд кодыг нь анх зохиосноос хойш огт өөрчлөгдөхгүй байх боломжийг программистуудад олгодгоороо онцлогтой. Биткойны код нь сүлжээнд илүү ч үгүй, дутуу ч үгүй 21 сая биткойн байхыг баталгаажуулдаг бөгөөд хэрэглэгчид нэг койныг зэрэг зарцуулах боломжгүй зэрэг олон амлалт нь биткойнд итгэх итгэлийг бий болгожээ.

Энэ онд блокчэйн нь зөвхөн мөнгө, санхүүгээс гадна хэрэглээний өөр олон боломжтой гэдгээ харуулна. Блокчэйн нь 2022 онд интернэт ертөнцөд технологийн том компаниудын ноёрхлыг устгаж, web3 технологид суурилсан шинэ токенуудын кластер нь дижитал эдийн засгийг үндэслэгчид, технологчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийн нөхцөл байдлыг эрс сайжруулна.

2015 онд гарсан этериум нь биткойны санааг бүрэн хэрэгжүүлсэн анхны блокчэйн билээ. Этериумийн смарт контракт гэж нэрлэгддэг программ нь хөгжүүлэгчдэд бараг бүх төрлийн апп хийх боломж олгодог. Этериумд суурилсан үйлчилгээ нь төвлөрсөн, томоохон технологийн компаниудын санал болгодогтой өрсөлдөх дэвшилтэт функцтэйгээс гадна тэдний хяналт тогтоох зорилго бүхий төвлөрсөн цэгүүдийг устгаж, юм л бол түрээслүүлэн ашгаа нэмэгдүүлэх явдлыг таслан зогсоож байна. Түүнчлэн этериум нь токен гаргах замаар програм хангамжид суурилсан үнэ цэнийг бий болгохын сацуу түүнийг өмчлөх эрх, орлогын эх үүсвэртэй болох боломжийг хэрэглэгчдэдээ бүрдүүлсэн.

Блокчэйн нь мөн зээл өгөх, худалдаа хийх зэрэг санхүүгийн уламжлалт үйлчилгээг автоматжуулах болож олгов.

Хүмүүс олноор хэрэглэх болсон анхны этериум аппууд нь Compound, Maker, Uniswap зэрэг төвлөрсөн бус санхүүгийн (DeFi) аппууд байлаа. DeFi-ийн хувьд санхүүгийн үйл ажиллагааг төвлөрсөн компаниуд бус төвлөрсөн бус нэгдлүүдийн эзэмшиж, ажиллуулдаг автомат протоколууд гүйцэтгэдэг.

Web3-ийн өсөлтийг дэмжихэд шаардлагатай хөрөнгө, анхаарлыг DeFi татаж чадсан ч web3 бол зөвхөн мөнгө, крипто төдий биш юм. Биткойн, DeFi-аас үүдэлтэй санаануудыг энтрепренерүүд 2021 онд тоглоом, медиа, худалдааны компаниуд, нийгмийн сүлжээ зэргээр өргөжүүлж чадлаа. Эл өргөжих процессийн үндэс нь дахин давтагдашгүй токен (NFT) хэмээх шинэ концепт юм. Энэ нь блокчэйнд суурилсан протокол бөгөөд урлаг, видео, хөгжим, тоглоом, текст, код зэрэг дижитал урлагийг төлөөлдөг. NFT нь өөрсдийн түүх, гарал үүслийг харуулсан баримттай мөн юу ч хийж болох кодыг суулгаж өгч болдог (анхны бүтээгч нь дараагийн борлуулалтаас роялти авахыг баталгаажуулсан код хамгийн түгээмэл).

 

 

Үргэлжлэлийг “Дэлхий 2022” сэтгүүлээс

“Дэлхий 2022” сэтгүүлийн үнэ 44,000₮
Дэлгэрэнгүй мэдээллийг:
7011-5477, 9409-2904 дугаараас авна уу.

 

 





Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x