КАНАДЫН “БРИНКМАН РИФОРЕСТЕЙШН” КОМПАНИТАЙ ОЙЖУУЛАЛТЫН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

0


Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Канад Улсын “Бринкман Рифорестейшн” компанийг үүсгэн байгуулагч ноён Дирк Бринкман-тай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор ойжуулалт, мод үржүүлгийн туршлага судлах, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Ноён Д.Бринкман ойжуулалтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүх нийтийн хэмжээнд мод тарих, ургуулах, цэцэрлэгжүүлэх соёлыг түгээх, мал аж ахуй, уул уурхай, усны салбарын хөгжлийн бодлоготой уялдуулах асуудлыг нарийн тооцоолох хэрэгтэйг онцлов. Тус компанийн төлөөлөл Монгол Улсын ойжуулалтын өнөөгийн байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явцтай танилцан, мэргэжлийн зөвлөгөө өгөх, туршлага хуваалцах чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.

“Бринкман Рифорестейшн” нь 1970 оноос хойш ойжуулалтын чиглэлээр ажиллаж байгаа Канад Улсад төдийгүй дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 1.5 тэрбум мод тарьжээ. Канад Улсын хэмжээнд жилд 600 сая мод тарьдаг бөгөөд түүний 10 хувь буюу 60 сая модыг “Бринкман Рифорестейшн” компани тарьдаг байна. Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтнууд тус компанийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, тэдний технологиос суралцаж, мод тарив.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x