Зандаахүүгийн Энхболд түүний хамсаатнууд Харилцаа холбооны зохицуулах хороогоор дарамтлуулж, хүний хувийн ТВ-ийн 50 хувийг авсан гэсэн утгатай мэдээллийг өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч асан, сэтгүүлч Б.Галаарид олон нийтэд дэлгэлээ. Товч агуулгыг нь дурдвал:
-Би 2011 оны 12-р сард ш/у, танин мэдэхүйн “Цалиг” кабелийн сувгийг Улаанбаатарт 1 жил ажиллуулах зөвшөөрөл авч үйл ажиллагааг эхэлсэн. Гэтэл стандартын шаардлага хангасан мэргэжлийн студитэй (6м өндөртэй) болохгүй бол эфир хаана гэж ХХЗХ шаардсан. Мөн тусгай зөвшөөрлийн хугацааг энэ шалтгаанаар сунгуулж чадахгүйд хүрсэн. Ихэнх тв тийм студигүй байсан, одоо ч тийм л байгаа. Тэр үед ХХЗХ-ны дарга нь Б.Балгансүрэн байсан. Би асуудлыг шийдэхэд туслах хүн эрж байгаад Зандаахүүгийн Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохыг олсон. Тэрээр тусалж болно, гэхдээ 50 хувиа өг, сувгийн төрлийг мэдээ мэдээллийнх болго, “Цалиг” гэдэг нэр таалагдахгүй байна, өөрчилнө гэсэн. Надад гарц байхгүй учраас бүгдийг зөвшөөрсөн. (Гэтэл Б.Балгансүрэн, З.Хишигтогтох 2 дундаа “Болд софт” гэдэг компанитай бизнес хамтрагчид байсныг саяхан л олж мэдлээ.)
-2012.12.07-нд хамтарсан компаниа “Гал нар сар медиа” нэртэй байгуулсан. Мөн сарын 17-нд бүртгүүлсэн. Тэгэхэд нөгөө талын 50 хувийн эзэмшигч гэж 2 хүн бүртгүүлсний нэг нь тухайн үеийн УИХ-ын дарг З.Энхболдын зөвлөх Ц.Буянцогтоо байсан.
-Гал нар сар медиа ХХК-д 2012.12.27 – 2015.12.27 хүртэл хугацаатайгаар мэдээ, мэдээллийн МТВ буюу “Молор” гэдэг нэртэй сувгийн үйл ажиллагааг УБ хотод эрхлэх зөвшөөрлийг 2012.12.28-нд олгосон. Галаарид 50, Буянцогтоо 25, Амгалан 25 хувийн эзэмшигч гэж бүртгүүлсэн. (Шинээр орж ирсэн 2 хүн дүрмийн санд нэг ч төгрөг оруулаагүй, шууд компанийн талыг эзэмшигч болсон)
-2015.04.10-нд Эн Си Пи компанийн 2 давхарт байрлах “И код” ХХК “Молор” тв-ийн тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээ байгуулж захирал Д.Сангибат гэж гарын үсэг зурж, тамга дарсан. Үнийн дүн- 120 сая₮. (Хэрэг дээрээ энэ мөнгийг ч авч чадалгүй телевизээ үнэгүй алдах гэж байтал З.Хишигтогтохын өөрийн гараар бичсэн бичиг олдсоноор тоног төхөөрөмжийн мөнгө гэж өгсөн)
-И код ХХК-д Монгол улсын нутаг дэвсгэрт мэдээ мэдээллийн МТВ буюу “Молор” кабелийн сувгийн үйлчилгээг 2015.12.27 – 2018.12.27-ны хугацаанд эрхлэх тусгай зөвшөөрлийг Б.Балгансүрэн 2015.07.29-нд олгосон. “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд сунгалт, өөрчлөлт хийсэн огноо 2015.07.29-ний өдөр” гэсэн байгаа. Эзэмшигч нь 100 хувь Т.Батдэлгэр. Тв-ийн хаяг нь СХД, 18-р хороо, Интер компанийн байрны 806 тоот. (Интер компани бол З.Энхболдын компани гэдгийг бүгд мэднэ)
-2018.7.24-нд “Молор” тв-ийн тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулж “Малчин телевиз” ХХК-ийн нэр дээр Монгол улсын нутаг дэвсгэрт 2015.12.27 – 2018.12.27 хүртэл кабелийн тв-ийн үйлчилгээ эрхлэх гэрчилгээ олгосон. Тэгэхдээ Т.Батдэлгэр 44, Д.Чинзориг 56 хувийн эзэмшигч гэж бүртгүүлсэн. Хаяг нь: СХД. “Интер” ХХК (Энэ нь З.Энхболдын компани)
-2018.11.13-нд ХХЗХ мэдээ мэдээллийн “Молор” сувгийг Монгол улсын нутаг дэвсгэрт эрхлэх тусгай зөвшөөрлийн сунгалтыг 2018.12.27 – 2021.12.27 хүртэл хугацаагаар “Малчин телевиз” ХХК-д олгосон.
“Малчин телевиз”ХХК, СКОД ХХК 2-ыг 2018.06.15-нд хувьцаа эзэмшигч Т.Батдэлгэр аль алийг нь гадаад худалдаа, мэдээлэл технологийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлтэйгээр нэг өдөр байгуулсан. Аль алийг нь СХД, 18-р хороо, “Интер” компанийн 806 тоотод үйл ажиллагаа явуулна гэсэн байна. (“Интер” нь З.Энхболдын компани)
-Би З.Энхболдын хамаарал бүхий хүмүүстэй 2012.12.07 – 2015.04.10 хүртэл нийт 28 сар хамтарсны 7 сард нь (2013.05.31– 2013.11.28-ны хооронд ) тэд хөрөнгө оруулсан, үлдсэн хугацаанд би дангаараа зүтгэсэн, бүх эрсдлийг үүрч байсан.
Сэтгүүлч Б.Галаарид