1918 онд Богд хааны зарлиг бууж Монгол шастир зохиох ажлыг эхлүүлэн 1919 онд түүхэн хутагт хувилгаадын түүх шастирыг хураангуйлан бичсэн уг бүтээлийг дүүргэж байжээ.
Монгол шастирыг бүтээхэд голлон оролцсон хүмүүс бол Да лам Цэрэндэндэв, Хурц билигт Гомбо-цэрэн, Сэцэн хан аймгийн хурц гүн Галсандоной, Гавж Зава Дамдин, Гүүш Сумъяа, Гүн Дашням, Намсрайжав, Тогтох нар юм.
Энэ шастирт тулгуур болгосон гол зохиол, сурвалжууд бол XVIII зууны үед Манжийн хааны зарлигаар боловсруулсан “Гадаад Монгол, Хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир” хэмээх 120 дэвтэр зохиол болон ноёдын уг эх, гэрийн үеийн бичмэлүүд юм. “Монгол улсын шастир” нь 11 дэвтэр байхаас Монгол Улсын Үндэсний номын санд 7 дэвтэр нь /4, 5, 7, 8, 9, 11/ ганц хувь хадгалагдаж байгаа бөгөөд 1, 2, 3, 10-р дэвтэр нь олдоогүй байна. Энэхүү шастирыг 1997 онд Түүхийн хүрээлэн, Улсын төв номын сангаас эрхлэн 2 боть болгон хэвлүүлж байсан.






Зарлигаар тогтоосон монгол улсын шастир
Дансны дугаар: 1101/96, 1515/96.
/Муутуу цаасан дээр хар бэхээр бичиж дэвтэрчилсэн хэлбэрээр бүтээгдсэн/
МУҮНС-ийн
Монгол судлал, гар бичмэл номын сан хөмрөг.
М.Тунгалаг, Д.Мөнхцэцэг /Номын санч мэдээллийн ажилтан/