Есдүгээр ангийн сурагч Д.Хүчитбаатар шатаж байсан автобусны галыг унтрааж, зорчигчдыг аварчээ

0

2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн тэргүүний Ерөнхий боловсролын “Тэмүүжин Өрлөг” сургуулийн 9а ангийн сурагч Д.Хүчитбаатар Гачууртын чиглэлд явж байсан эмэгтэй жолоочтой автобус шатах аюул нүүрлэхэд дотор байсан хүмүүсийг гаргаад, асаж буй галыг унтраасан баатарлаг хийгээд хүмүүнлэг үйлсийн эзэн болсон байна.

Монгол цэргийн сүр хүч, эх оронч үзэл төлөвшлийн тод илэрхийлэл, ирээдүйн офицеруудын залгамж халааг нийгэмд бэлтгэдэг Нийслэлийн тэргүүний Ерөнхий боловсролын “Тэмүүжин Өрлөг” сургуулийн Г.Үүрцайх багштай 9а ангийн сурагч Д.Хүчитбаатарт “Тэмүүжин Өрлөг” сургуулийн захиргаа баяр хүргэж, талархал илэрхийлсэн байна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x