Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Наурыз баяраар Баян-Өлгий аймагт зочлохоор төлөвлөж байна.
Тэрээр энэ онд багтаан 21 аймгаар тойрч “Шинэ сэргэлтийн бодлого”-оо орон нутгийн иргэдэд танилцуулах аж.
“Үндэсний цөөнхдөө хүндэтгэлтэй хандаж, Баян-Өлгий аймгаас танилцуулгаа эхэлнэ. Гол нь надад Баян-Өлгийн өрсөлдөх чадварыг сайжруулах хоёрхон том төслөө л танилцуулаарай” хэмээн энэ сарын 17-ны өдөр Төрийн ордонд болсон нэгдсэн зөвлөгөөний үеэр Засгийн газрын тэргүүн хэлэв.
Аймгийн Засаг дарга Д.Бауыржаны мэдэгдсэнээр Ерөнхий сайд Баян-Өлгий аймагт казах түмний хаврын баяр “Наурыз”-ын үеэр ирэх ажээ.Эх сурвалж