Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БХЯ, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ

1


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт  хүчний бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.
Ерөнхий сайд Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярын мэндийг нийт генерал, офицер, ахлагчид, хугацаат цэргийн алба хаагчдад дэвшүүлээд, дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмэн, эх орноо батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсэнд талархал илэрхийллээ. Дэлхий дахин, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагаа, Шинэ сэргэлтийн бодлогын талаар танилцууллаа.


Монгол Улсын эдийн засаг цар тахлын дараа сэргэж буй ч тогтворгүй, авлигажсан систем улс орны дотоод аюулгүй байдалд заналхийлж, гадна талаас геополитикийн нөхцөл байдал хүндрэлж учруулж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дурдаад энэ бүхэн шинэ стандартаар цааш явах хэрэгтэйг сануулж байна гэв.
Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд боомт, аж үйлдвэрийн сэргэлт, төвлөрлийг сааруулах, төрийн бүтээмжийг дээшлүүлэх томоохон төслүүд эхлээд байна. БХЯ, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн боомтын сэргэлт болон төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн сэргэлтийн ажилд манлайлан оролцож байгааг Ерөнхий сайд онцлоод “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого нь Монгол Улсын ойрын 30 жилийн хөгжлийн бодлого бөгөөд эдгээрийн хэрэгжилтээс улс орны хөгжил хамаарна. Иймд БХЯ, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриаллаа.
Засгийн газраас зэвсэглэл техникийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, 2024 оноос хугацаат цэргийн албан хаагчдын тоог нэмэх, “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг зорилт тавьж байна.


 
 



Засгийн газар

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
trackback
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БХЯ, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ – "Аймгийн мэдээ" цахим сонины сүлжээ
1 жил өмнө

[…] Source link […]

1
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x