Ерөнхийлөгчийн охид 14 аймаг, зургаан дүүргийн өрхийн эмнэлэгт 20 автомашин бэлэглэлээ

0

Монгол Улсад өрхийн анагаах ухааны шинэ тогтолцоо үүсэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойг тохиолдуулан 14 аймаг, зургаан дүүргийн өрхийн эмнэлгүүдийн албан хэрэгцээнд Ерөнхийлөгчийн охидын үүсгэн байгуулсан “Намуун” хүүхдийн сангаас автомашин бэлэглэлээ.

Өрхийн эмнэлгийн үйлчилгээг хүн бүрт хүрч ажиллахад үнэтэй хувь нэмэр оруулсан явдал болохыг Монголын 21 аймгийн өрхийн эрүүл мэндийн төвийнхөн онцолж байв.

“Монгол Улсад өрхийн эрүүл мэндийн тогтолцоо үүссэнээс хойш 20 жилийн хугацаанд өрхийн эмнэлэгт 3000 эмч мэргэжилтэн ажиллаж, хүн амын 70 хувь буюу 2.4 сая хүнд анхан шатны 100 гаруй төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэн, 20 гаруй төрлийн шинжилгээ хийж байгаа билээ. Өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн ихэнх хувийг бага насныхан, өндөр настнууд болон байнгын эмчилгээ асаргаанд байдаг өвчтөнүүд эзэлдэг юм байна. Иймд эдгээр хүмүүст хүрч үйлчлэхэд зориулан Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээлд үйл ажиллагаагаа явуулдаг “Намуун” хүүхдийн сангаас өрхийн эрүүл мэндийн төвүүддээ нийт 20 машин хандивлаж байгаадаа баяртай байна хэмээн  “Намуун” хүүхдийн сангийн тэргүүн Б.Намуун машин гардуулах ёслолын үеэрээ онцоллоо. 

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x