“ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН АХМАДЫН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ XII ТЭМЦЭЭН” БОЛОВ

0


Гадаад харилцааны яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ, Гэрэгэ холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбооны Европ дахь салбар зөвлөл хамтран “Монголын бүх ард түмний XV наадам”-ын хүрээнд “Европ дахь Монголчуудын ахмадын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах XII тэмцээн”-ийг Францын Роун хотноо 5 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

Тэмцээнд Австри, Испани, Их Британи, Франц, Швейцарь, Польш, Чех, Швед, Герман зэрэг орнуудаас Гэрэгэ, Монбер, Берлин цог, Хөх Монгол, Андууд шонхор, Монбрит, GM Star, Кристал зэрэг нийт 36 баг оролцов.


Энэ удаагийн тэмцээнийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам” болон “Дэлхийн монголчууд–II” цогц арга хэмжээ, “Монголын бүх ард түмний XV наадам”-ын бүсийн тэмцээний хүрээнд зохион байгуулсан болно.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x