ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛСАН ИНСТИТУЦ, ХҮНИЙ ЭРХИЙН АЛБАНЫ СОНГУУЛЬ АЖИГЛАХ БАГИЙН ТЭРГҮҮН ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР БРАШИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

0


Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхий алба (АИХЭА)-ны Сонгууль ажиглах багийн тэргүүн Женнифер Браш тэргүүтэй төлөөлөгчдийг 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзав.

АИХЭА-ны Сонгууль ажиглах баг Улаанбаатар хотноо 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн бөгөөд Сонгууль ажиглах багийн тэргүүнээр Элчин сайд Женнифер Браш ажиллаж байна.

Уулзалтын үеэр талууд энэ 6 дугаар сарын 28-ны өдөр болох УИХ-ын сонгуулийн асуудлаар санал солилцов. Монгол Улс 2012 онд тус байгууллагын 57 дахь гишүүнээр элссэн бөгөөд хүлээсэн үүрэг амлалтынхаа дагуу АИХЭА-ны төлөөлөгчдийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахыг анх урьж, улмаар тус албаны Сонгууль ажиглах баг манай улсын 2017, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2016, 2020 оны УИХ-ын сонгуулийг тус тус ажигласан.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x