Д.Энхбат: Засгийн газрын өмнө орж ажил хийдэггүй, шуналгүй, хулгай хийдэггүй Ерөнхийлөгч байна

0

Зөв хүн электорат” эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатыг
СЕХ бүртгэсэн талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Өнөөдөр “Зөв хүн электорат”; эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэсэн авсан албан ёсны мэдээ ирлээ. Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д заасны дагуу Д.Энхбатыг СЕХ бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ. Нийгмийн үзэл санааны төлөвшил болоод сонгогч олны итгэлийг даах нэр дэвшигчийг бид олон нийтээс санал асуулга авч дэвшүүлсэн. Ерөнхийлөгчид нэр дэвших үйл ажиллагаа, цаашлаад сонгуулийн дараа дараагийн үйл ажиллагаандаа оролцох эхлэл ийнхүү тавигдаж байна. Бид төрийн эрх мэдлийг булаацалдаж буй хоёр намын тогтолцооноос ангид сонголт хийх боломжтой боллоо. Монгол Улс төрийн тэргүүнээ зургаан жилийн хугацаатай анх удаа сонгох гэж байна. Монголын үе үеийн сонгуульд хамгийн зөв системийг тогтоосон онцлог сонгуулийг нэр төртэй, ялалтад хүрсэн үр дүнтэй дуусгана гэсэн итгэлтэй байна. Ерөнхийлөгчөө захиалъя гэдэг санал асуулгад зөвхөн дотоодод гэлтгүй гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд сошиалаар идэвхтэй хамрагдсан. Цаашид ч ийм жишиг тогтоосой гэж хүсч байна.

Хан-Уул дүүргээс сонгогдсон хууль батлах эрх бүхий хүн. Бидний амьдарч буй нийгэм эрх мэдэлтэй хүмүүст бус, шударга шүүлтийн дунд байвал эдийн засаг болоод нийгмийн амьдрал хөгжих болно. Үндсэн хууль баталсан бол заавал хэрэгжүүлэх ёстой. Сүүлийн хоёр сарын хугацаанд МАН-ын охин нам гэж сошиал хуудаст бичиж байна. Дараагийн удаа манай намаас сонгогдох эсэх нь цаг хугацааны асуудал. Хэрэв бид МАН-тай эвсэж тохирсон бол Д.Энхбат өнөөдөр энд зогсохгүй байсан. Иймээс бид өөрсдийн сонголтдоо эзэн болж байна. Бид аль нэг намын захиалга авдаг улс төрийн хүчин биш. Улс төрийн тавцанд сонголттой сонголтыг олон нийтэд гаргаж өгөх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчид “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.ЭНХБАТ:

-Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшүүлэхээр дэмжсэн та бүхэнд талархлаа. Нэг зүйлийг онцлон хэлэхэд, Монголд нэг намаас хальж сэтгэх, сонгуульд оролцох боломжийг бүрдүүлж өгч байна. Монголын төрийн гурван институцэд Монголын шилдэг хүмүүсийг урьж ажиллуулж, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэх болно. Намайг дэмжиж байгаа иргэд улс орныхоо төлөө ажиллаж чадах хүмүүс нэгдэж ажилласаай гэж хүсч сонгож байгаа гэж бодож байна. Бид Монгол Улсыг хөгжүүлэх гарцыг хамтран зүтгэгчидтэйгээ бий болгох болно. Та бүхний итгэлийг алдахгүйн тулд бүх хүчээ дайчлан ажиллана.

Монгол Улсын төрийн тэргүүн гэдэг аль нэг намын төлөөлөл байх албагүй. Бидний хувьд Засгийн газрын өмнө орж ажил хийдэггүй, шуналгүй, хулгай хийж, худал хэлсэн түүхгүйгээр, ирээдүйг тодорхойлох зорилт тавьсан. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд намын үзэл баримтлалыг яагаад дэмжих болсон бэ гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлана. Эрх бүхий намын тухайд байх л зүйл. Гэхдээ хэлбэр бол цаг хугацаа. Би энэ эвслийг сонгосны учир бол Монголын гурван сая хүн нийтээрээ эх орныхоо хөгжилд, нийгмийн амьдралд улс төрийн хүчний зүгээс оролцох боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Би нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог. Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай. Тиймдээ ч аль нэг намыг сонгоогүй. Иргэдийн байр суурь, хандлагаас шалтгаалж энэ эвсэлд нэгдсэн. Өнөөдөр оролцоог л тэргүүн эгнээнд тавих шаардлагатай болоод байгаа юм. Хүн бүр оролцохгүй бол гаслаад л байна. Тиймээс хүн бүрийн оролцоо чухлыг таниулахыг зорьж ажиллах болно.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x