Д.Хаянхирваа: Ерөнхийлөгч 700 гаруй тэрбумын зээл тэглэх мэдэгдэл хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл

0

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэтгэврийн зээл тэглэх асуудлаар байр сууриа цахим хуудаснаа хэллээ

Д.Хаянхярваа:

“Энэ асуудлыг УИХ-аар оруулж байж шийднэ.Өөр ямар ч гарц байхгүй. ҮАБЗ дээр гурван хүн яриад мөнгө санхүүгийн асуудлыг шийддэг болчихвол энэ улс оронд эмх замбараагүй байдал үүснэ. Ерөнхийлөгч бодвол тооцоо судалгаа, бүх юмаа хийсэн байлгүй дээ. Зээлээ хаалгах гэж байгаа хүн баярлалгүй яахав. Ахмадуудыг ойлгож байна. Бодит амьдрал дээр харахад тэр зээлийг хөгшчүүд өөрсдөө хэрэглэдэггүй. Хүүхдүүддээ зарцуулсан байдаг юм билээ. Бид нар бэлэн мөнгө тараах, янз бүрээр хүмүүсийн өр авлага барагдуудах гээд 2010 оноос хойш явж ирсэн. Одоо энэ алдааг давтах хэрэггүй.700 гаруй тэрбум төгрөг  шүү дээ. Ерөнхийлөгч шууд мэдэгдэл хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна” гэв.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x