Д.Сумъяабазар: Жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлийн түгжрэлийг бууруулахад зарцуулах түүхэн шийдвэр гаргалаа

0

Засгийн газраас түгжрэл бууруулах санхүүгийн асуудлыг шийдэх ТҮҮХЭН шийдвэр гаргасан тухай Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар мэдээллээ.

“Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан нийслэлийн удирдлагуудтай хамтран өргөтгөсөн байдлаар хуралдаж хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа. Нийслэлийн иргэдийн дунд явуулсан судалгаагаар 85 хувь нь түгжрэлийг яаралтай бууруулах ёстой гэсэн санал илэрхийлээд буй. Тиймээс Улаанбаатар тэг зогсолтод ороход ойрхон болсон, нийслэлчүүд жилдээ 35 өдөртэй тэнцэх хугацааг зам дээр өнгөрөөж байгаа тухай миний бие танилцуулсан юм.

Түгжрэлээс болж алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал энэ хэвээр байвал 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо гарсан. Тэгвэл нийслэлийн өмнө тулгамдаад байсан санхүүгийн асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас дэмжлээ. Ингэснээр жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлийн түгжрэлийг бууруулахад зарцуулах түүхэн шийдвэр гаргалаа. Миний бие маш баяртай байна” хэмээн хотын дарга хэллээ

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x