Д.Сарангэрэл: 38 хүүхэд, нэг багшаас сүрьеэгийн халдвар илэрсэн. Халдварыг нуусан гэх мэдээлэл надад байхгүй

0


Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн сурагчид сүрьеэгээр өвчилсөн тухай мэдээлэл өнөөдөр олны анхаарлыг татаж байна. Энэ асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өглөө.  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

“Сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүдэд эмчилгээ хийж байгаа. Эмчилгээ нь нэлээн хүнд явцтай. Ялангуяа эм нь хүүхдийн элгийг гэмтээдэг гэсэн мэдээлэлтэй байгаа. Зайлшгүй эмчлэх шаардлагатай юу гэдэг асуултыг ХӨСҮТ-д тавиад байгаа юм байна лээ. Урьдчилсан байдлаар 38 хүүхэд, нэг багшид сүрьеэгийн халдвар байна гэдэг оношийг ХӨСҮТ-ийнхэн тавьсан.

Одоо эмчилгээний асуудал яригдаж байгаа. Эмчилгээний тухай эцэг, эхчүүдтэй нь уулзаж, мэдээлэл өгч, ойлголцох зорилгоор 15 дугаар сургууль руу ХӨСҮТ-ийн багийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын ажилтнуудтай хамт томилоод ажиллуулж байна. 15-р сургуульд өвчтэй багш ажилласан асуудлыг ЭМЯ хариуцахгүй. Сүрьеэгийн халдварыг нуусан гэх мэдээлэл надад байхгүй. Бид тодруулах болно”

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x