Д.Отгонжаргал Монголын медалийн салхийг хүрэл медалиар хагаллаа

0


Иван Ярыгиний нэрэмжит Гран пригийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин ОУХМ Долгоржавын Отгонжаргал хүрэл медаль хүртэж, Монголын багийн салхийг амжилттай хагаллаа. Өнгөрсөн жил тус тэмцээнд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж медальгүй хоцорч байсан тэрбээр энэ удаа Беларусийн Анастасия Янотоваг цэвэр ялж шагналын тавцанд зогсов.

Манай бөх тус барилдаанд 0:7-гоор хожигдож явсан ч урамтай сайхан барилдаж 13 оноо авч, улмаар өрсөлдөгчөө цэвэр дарсан.

Энэ жинд түүнтэй хар багаасаа нэг багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн ОУХМ Мөнхбатын Мөнхгэрэл хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Милана Махачевад цэвэр ялагдлаа.


Д.Отгонжаргал Монголын медалийн салхийг хүрэл медалиар хагаллаа  
Үзсэн: 6
Mongolian National Broadcaster  





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x