Д.Амарбаясгалан: Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүсийг гучин жил харлаа, яагаад төлөвшдөггүй юм бэ

0

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан АН-д үүсээд буй нөхцөл байдлын талаар байр сууриа  илэрхийллээ.

Тэрээр “Өөрийн бурууд бүдэрвэл, хүний зөвд уйлдаггүй гэдэг ардын зүйр үг байдаг. Эхлээд нам дотроо эв нэгдлээ хангаж, дотоод асуудлаа шийдэн8 Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, бусад дагаж мөрдөгдөх хуулиудыг чанд мөрдөж сурах зайлшгүй шаардлага үүссэн байна гэж харж байна. Н.Алтанхуяг гуай тэргүүтэй хүмүүсийг би хар багаасаа мэдэж байна. Арван настай, мэдээ орсон цагаасаа улс төрд эдгээр хүмүүсийн явж байгаа энэ байдлыг харлаа. Гучин жил ингэж явлаа, яагаад төлөвшдөггүй юм бэ гэж бодох хэмжээнд хүргэж байна. Монгол Улс хөгжмөөр байна. Монголын ард түмэн баян чинээлэг амьдрах хүсэл эрмэлзэл байна. Энэ бүхний саад тушаа болон гучин жил болж байхад өнөөдөр бас л ярьдаг шударга ёсоо ярьж байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхаар шударга байдаг, Ерөнхий сайдаа болихоор шударга биш болдог гэсэн ойлголт Монголын нийгэмд байж болохгүй. Би л дарга байвал бусад нь хамаагүй. Би дарга биш байвал бусад нь бүгд шударга бус гээд ярьж байх үйлдэл нь өөрөө их тааламжгүй байна гэж залуу хүний хувьд үзэж байна. Энэ үйлдлийг таслан зогсоох ёстой. Хүн дарга болохын тулд эсвэл аливаа улс төрийн намууд дотроо ойлголцоогүйн улмаас Монголын төр, ард түмэн зовж зүдэрдэг байж болохгүй. Бидэнд ковидоос эхлээд зовох шалтгаан мундахгүй олон. Түүнээс хэн нэгэн хүн дарга болоогүйгээр зовж зүдрэх гэдэг асуудал ярьж болохгүй гэдгийг хэлэх нь зүйтэй.

МАН өчигдөр нэр дэвшигчээ бүртгүүлэн, нэг зүйлийг маш тодорхой хэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль Монголын ард түмний нүдэн дээр ил тод будлиангүй, маргаангүй, шударга явагдаасай гэж МАН хүсэлт тавьж, улс төрийн нам эсвлүүдэд ч уриалсан. Шударга сонгууль хийхын төлөө намын зүгээс шаардлагатай газарт нь хандана гэдгийг тодорхой хэлсэн. Монгол төрийн сонгууль тэр дундаа төрийн тэргүүнээ сонгох сонгууль хэл ам, маргаангүй явах нь юу юунаас чухал.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохоор Монголын  хамгийн муу хүмүүс хоорондоо өрсөлдөж, нэг муу нь сонгогддог гэх ойлголтоос бид салах ёстой. Улс төрийн намууд энэ улс төрийн соёлгүй байдлаа таслан зогсоох ёстой. Төрийн тэргүүнээ сонгох гэж байгаа энэ сонгууль, төрөө дээдэлдэг ард түмэн илүү сайхан сэтгэгдэлтэйгээр сонгуульдаа ордог байх ёстой. Үүний төлөө МАН хичээн ажиллах болно” гэлээ.

https://www.facebook.com/TovchMedia/posts/773929539955461

#itoim

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x