ДЭЛХИЙН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ХУРАЛ БОЛОВ

0


ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 1972 оны конвенцын үндэсний хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Дэлхийн өвийн үндэсний хорооны ээлжит хурал энэ оны 3 дугаар сарын 25-ны өдөр ГХЯ-нд болов.

Гадаад харилцааны дэд сайд, Дэлхийн өвийн үндэсний хорооны дарга Б.Мөнхжин хурлыг нээж, Монгол Улс нь Дэлхийн өвийн конвенцид 1990 онд нэгдэн орсон цагаас хойш 5 өвийг Дэлхийн өвийн үндсэн жагсаалтад бүртгүүлсэн, 12 өвийг урьдчилсан жагсаалтад оруулсныг онцлон тэмдэглээд, цаашид бүртгүүлэхээр төлөвлөж байгаа өвүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэв.

Ээлжит хурлаар Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад орсон “Алтайн өндөр уулс” өвийн номинацтай холбогдуулан ЮНЕСКО-ийн дэргэдэх Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл (ICOMOS), Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN)-ийн Монгол Улсад хийх техникийн үнэлгээний төлөвлөгөөний тухай хэлэлцэв. Мөн дэлхийн өвийн жагсаалтад хил дамнасан байгалийн өвөөр бүртгэгдсэн Дагуурын ландшафт өвийн хадгалалт хамгаалалт, Байгаль нуурын асуудал болон Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ой, Дэлхийн өвийн конвенцын 50 жилийн ойг тэмдэглэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенц нь байгалийн болон соёлын өвийг хамгаалж, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд батлагдсан ба 194 улс нэгдэн орсон.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x