ДЭД САЙД Б.МӨНХЖИН АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТЫН ТУСЛАХ ТНБД-ЫН ОРЛОГЧ МАРК ЛАМБЕРТТАЙ УУЛЗАВ

0


Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин АНУ-ын Төрийн департаментын Туслах ТНБД-ын орлогч Марк Ламбертыг 2022 оны 4 дүгээр сарын 14-нд Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын чухал гуравдагч хөрш, АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэн өргөжүүлэх, хамтын ажиллагааны бодит өгөөжийг нэмэгдүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Туслах ТНБД-ын орлогч М.Ламберт АНУ нь Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгдөг болохыг онцлон тэмдэглээд, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x