Дуучин С.Хишигжаргал: МИНИЙ АЛДААГ НАДАД Л НАА!

0

“UBS” телевизийн “Universe Best Songs” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан дуучид дундаас чамлахааргүй амжилттай яваа нэгэн бол дуучин С.Хишигжаргал. Дуулахын зэрэгцээ кинонд дүр бүтээж, нэвтрүүлэг хүртэл хөтөлдөг тэрбээр өнгөрөгч амралтын өдрүүдэд цахим орчинд ёстой л шуугиан дэгдээв.

Түүний хөтлөн явуулдаг “Бүсгүйчүүд клуб” нэвтрүүлэг өнгөрөгч амралтын өдөр үзэгчдийн хүртээл болсон бөгөөд дуучин бүсгүйн хувцаслалт олны эгдүүцлийг хүргэсэн. Харин тэрбээр энэхүү үйлдэл нь өөрийнх нь буруу гэдгийг мэдэгдсэн бөгөөд нэвтрүүлэгт оролцсон хүүгийн нэр хүндэд халдахгүй байхыг анхааруулжээ.

Энэ тухай тэрбээр “ХҮМҮҮС ЭЭ!!!! намайг ганцааранг нь муулж доромжилж гүтгээч ээ!!! Энэ хүүгийн зургийг хамт скрийншот хийж тавьж, хүүхдийн эрхэнд болон нэр хүндэд нь битгий халдаач ээ!!!! Миний алдааг надад л наа!!! битгий хүүхдийн зургийг хамт тавь!!!” хэмээсэн байна.

factnews.mn

 

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x