Дата сэтгүүл зүйн багш Жефф Саут “Mongolian Economy”-гоор зочиллоо

0


Өнөөдөр “Mongolian Economy” болон “Business.mn” сэтгүүлийн хамт олон сэтгүүл зүйн салбарт 40 гаруй жил ажилласан туршлагатай, АНУ-ын Төрийн Департментийн Фулбрайтын мэргэжилтэн,  профессор Жефф Саутийг редакцдаа урьж уулзалт хийлээ.

Профессор Жефф Саут хоёр сэтгүүлийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын эдийн засаг, бизнесийн орчин, сэтгүүлчдэд тулгамдаж буй асуудал, дата сэтгүүл зүйн талаар чөлөөт яриа өрнүүлэв.

Тэрбээр өнгөрсөн сард “Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв”-ийн урилгаар манай улсад хүрэлцэн ирж Монголын хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдэд дата сэтгүүл зүйн чиглэлээр анхан, дунд болон ахисан түвшний богино хугацааны сургалт зохион байгуулсан юм. 

Энэхүү сургалтад “Mongolian Economy”, “Business.mn” сэтгүүлийн редакцийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээр хамрагдсан бөгөөд Монголын хэвлэл мэдээллийн салбарт нэн шаардлагатай байгаа дата анализ хийх чадварт суралцсан өгөөжтэй сургалт болсон билээ. 

Профессор Жефф Саут цахим орчинд хэрхэн түргэн шуурхай дата мэдээлэл олж авах, судлах, дата мэдээлэл дээрээ анализ хийж түүнийгээ цэвэрлэх, дата мэдээллээ уншигчдад хэрхэн ойлгомжтой, сонирхолтой хүргэх талаар заасан юм. 

Тэрбээр АНУ-д сэтгүүлч мэргэжлээр 20 гаруй жил ажилласнаас гадна их дээд сургуулиудад дата сэтгүүл зүйн чиглэлээр 20 гаруй жил багшилж байгаа арвин туршлагатай мэргэжилтэн юм. 

Тус сургалтад нийт 13 редакцийн сэтгүүлчид, сэтгүүл зүйн танхимын багш, их хэмжээний өгөгдөлтэй ажилладаг төрийн байгууллагуудын хэвлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнүүд гурван удаагийн сургалтад хамрагдаж, батламж гардан авсан.

 

 

 

 

 



Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x