ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ТӨВИЙН ЗАХИРАГЧДЫН ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ БОЛОВ

0


Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөлийн гурав дахь удаагийн уулзалт  2022 оны 2  дугаар сарын 15-нд цахим хэлбэрээр болов. Уулзалтад Захирагчдын зөвлөлийн гишүүд, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцлоо.

Улаанбаатар хотноо төвтэй Засгийн газар хоорондын байгууллага болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөл нь “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах олон талт хэлэлцээр”-т нэгдсэн улсуудын төлөөллөөс бүрдэж, жилд нэг удаа хуралддаг.

Захирагчдын зөвлөлийн энэ удаагийн уулзалтаар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төвийн 2021 оны үйл ажиллагааны болон аудитын тайлан, 2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, үүнтэй холбогдуулан гишүүн улсууд байр сууриа илэрхийлэв. Уулзалтын үеэр тус байгууллагын үйл ажиллагааны ерөнхий дүрмийн дагуу судалгааны төвийн Захирагчдын зөвлөлийн 2022 оны даргаар Непал Улс, дэд даргаар Бутан Улс сонгогдлоо.

Мөн уулзалтаар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирлын сонгууль болж, Монгол Улсын Засгийн газраас нэр дэвшсэн Дамдин-Одын Дөлгөөн Захирагчдын зөвлөлийн гишүүдийн дэмжлэгийг авч, тус судалгааны төвийн Гүйцэтгэх захирлаар сонгогдов. Тэрээр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирлаар 3 жилийн хугацаатай ажиллана.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x