Г.Уянгын АН-аас нэр дэвших хүсэл талаар болов

0
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, иргэний оролцооны асуудал хариуцсан зөвлөх Г.Уянга УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээ өчигдөр /2020.01.17/ тэрбээр цахим хуудсаараа дамжуулж мэдэгдсэн билээ.
Тэгвэл Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намаасаа Г.Уянгыг нэр дэвшүүлэх боломжгүй гэжээ.
Г.Уянга энэ тухайгаа “АН-аас нэр дэвших болзлыг 60 саяас бусдаар хангасан ч С.Эрдэнэ дарга намаасаа нэр дэвшүүлэхгүй гэлээ” гэж цахим хуудастаа жиргэжээ
Г.Уянга нь УИХ-ын сонгуульд өмнө нь Иргэний Хөдөлгөөний Нам, Монголын Ногоон Нам, Монголын Социал Демократ намын “Иргэний эвсэл”-ээс нэг, бие дааж нэг, МАХН, МҮАН-ын “Шударга Ёс” эвслээс нэг, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын “Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл” эвслээс тус тус нэр дэвшиж байсан билээ.
Ш. АДЪЯАМАА
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x