Г.Занданшатар: Хүүхдүүдээс бүрдсэн мини парламент байгуулна

0

УИХ-ын Тамгын газрын санаачилгаар мини парламент байгуулахаар болжээ. Харин  Швейцарын хөгжлийн агентлаг техникийн тусламж үзүүлэх юм байна.

Тодруулбал, төрийн бодлогод хүүхдүүдийн дуу хоолойг хүргэх зорилгоор 21 аймаг, есөн дүүргээс 76 хүүхэд шалгаруулж, УИХ-ын дэргэд мини парламент байгуулахаар болсон байна. Энэ сард мини парламентад орох 76 хүүхдийг сонгон шалгаруулах бөгөөд сарын сүүлээр мини парламентын нээлтийг хийж аравдугаар сард анхдугаар хуралдааныг нь хийхээр төлөвлөж байгаа аж.

Мини парламент сард нэг удаа хуралдаж, төрд хүргэх, шийдвэр гаргуулах шаардлагатай асуудлыг хэлэлцэж УИХ-д оруулах юм байна. Харин УИХ мини парламентын хэлэлцэж, оруулж ирсэн асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргах аж. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж эхний ээлжид хүүхдүүдээс бүрдсэн мини парламент цахимаар хуралдаанаа явуулна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Энэ жилээс эхлэн парламентын боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлж, зөвхөн хүүхдүүдээс бүрдсэн мини парламент ажиллуулахаар төлөвлөж байна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x