Г.Занданшатар гишүүн Ц.Анандбазарын холбогдсон хүчирхийллийн хэргийг авч хэлэлцэх үүргийг Б.Бат-Эрдэнэд өглөө

1

УИХ -ын дарга Г.Занданшатар охид бүсгүйчүүдэд олон жилийн туршид хүчирхийлийн дарамт үзүүлж байсан гэдээд байгаа Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, “Сод Монгол” компанийн эзэн Ц.Анандбазарын асуудлыг ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН БАЙНГЫН ХОРОО-гоороо авч хэлэлцэхийг тус хорооны дарга Б.Бат-Эрдэнэд үүрэг болголоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулан, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа УИХ-ын цахим хуудсаар дамжуулж мэдэгджээ. 

Охид бүсгүйчүүдийг бэлгийн аливаа хүчирхийллээс хамгаалах зорилготойгоор иргэдийн байгуулсан “Metoo mongolia” хөдөлгөөнийг санаачлагч иргэн М.Нарантуяа “УИХ-ын дарга Г.Занданшатар Танд баярлалаа. Монголын охид эмэгтэйчүүдийн төлөө хүчирхийллийн эсрэг зарчимчаар хандсанд нийт иргэдийн өмнөөс талархаж байна” хэмээн талархлаа илэрхийллээ.

Y.Баярмаа

Уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулан, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй

УИХ-ын дарга Г.Занданшатар

2 1 санал
Мэдээг үнэлэх
guest
1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
Зочин
Зочин
1 сар өмнө

Бүгд охин хүүхэдтэй. Занданшатар дарга сайн байна

1
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x