“ГРИБАНОВСКИЙН УНШЛАГА ЯРИА ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛОВ. – Үндэсний номын сан

1


Энэ сарын 14-16-ны өдрүүдэд Саха-Якут Улсын Соёлын яам, Үндэсний номын сангаас зохион байгуулсан “Грибановскийн уншлага яриа (Грибановские чтения)” номын санчдын практик, эрдэм шинжилгээний олон улсын цахим хурал амжилттай болж өнгөрлөө.

Тус хуралд Москва, Санкт-Петербүргийн Үндэсний номын сан, Монгол, Казакстаны Үндэсний номын сан, мөн Якутск, Омск, Оренбург, Эрхүү, Кизил, Хабаровск, Краснодар, Владимир хотын нийт 80 гаруй номын санчид цахим номын сан, ном зүйн хөгжил дэвшил, Шибэр нутгийн уугуул суугуул ард түмний хэл соёлыг судлах асуудлаар илтгэл тавьж, ажлын арга туршлага, санал бодлоо хуваалцаж хэлэлцэв.

Монгол Улсын Үндэсний номын санг төлөөлж, Мэдээлэл арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн ном зүйч Г.Баяртуяа “Үндэсний цахим ном зүйг байгуулах нь” илтгэл, Алмата дахь Казакстаны Үндэсний номын сангийн орлогч захирал, хатагтай А.Х.Юсүпова Засгийн газрын “Соёлын өв” хөтөлбөрийн тухай илтгэлийг тус тус тавьж оролцсон юм.

Н.Н.Грибановский (1880-1942) нь 1630-1931 оныг хамарсан Якутын ном зүйн 10 боть тулгар зохиолыг бүтээж, мөн Саха-Якутын ном зүй, музей, номын сангийн салбарыг үүсгэсэн гавьяат хүн гэж үздэг ажээ.



Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest

1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
trackback
“ГРИБАНОВСКИЙН УНШЛАГА ЯРИА ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛОВ. – Үндэсний номын сан – "Аймгийн мэдээ" цахим сонины сүлжээ
5 сарын өмнө

[…] Source link […]

1
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x