Сурвалжлагчаар суралцагчдын сонгон шалгаруулалт нээгдлээ
Хүсэлт гаргах: Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа 2019 оны зургаадугаар сарын 24 бөгөөд энэхүү хуудсын доорх линкээр орно уу.
Сонгон шалгаруулалт: Сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн хүмүүстэй эргээд холбоо барьж, ярилцлагад урих болно. Глобал Пресс “Сургалтаас-ажил” хөтөлбөртөө зөвхөн долоон суралцагч сонгон шалгаруулж авна.
Хугацаа: 16 долоо хоногийн хөтөлбөр нь 2019 оны наймдугаар сарын 26-нд эхлэх бөгөөд зөвхөн шалгарсан долоон суралцагч хамрагдах болно.
Хөтөлбөрийн тухай
Глобал Пресс Институт нь тухайн сонгосон орондоо 16 долоо хоногийн сургалт хийдэг. “Сургалтаас – ажил” гэсэн холбоо загвар нь Глобал Пресс Институтийн үндсэн зарчим юм. Сургалтын хугацаанд суралцагч нь долоо хоногт багаар бодоход 15-20 цагийг танхимын сургалт, танхимаас гадуурх дадлага ажил, сурвалжлага, нийтлэл бичих зэрэгт зарцуулах боломжтой байх ёстой. Суралцагч нь Глобал Пресс Институтийн сургалтад хамрагдсаныхаа дараа олон улсын нэр хүндтэй шагнал хүртсэн Глобал Пресс сэтгүүлд бүтэн болон хагас цагаар урт хугацаанд ажиллах боломжтой байх шаардлагатай.
Тэтгэлэг: Та танхимын сургалтад хамрагдах хугацаандаа тэтгэлэг авахаас гадна сургалтын явцад хийсэн бүтээлийнхээ төлбөрийг авах болно. Түүнчлэн сургалтын хугацаанд зарим замын зардал, интернэт, хоолны зардлыг олгоно. Бүх суралцагчийг сургалтын хугацаанд сурвалжлага, мэдээ бэлтгэхэд хэрэглэх камер, дуу хураагчаар Глобал Пресс хангах болно. 16 долоо хоногийн сургалтыг амжилттай төгсөгчидтэй Глобал Пресс сэтгүүл бүтэн болон хагас цагийн ажилтны гэрээ байгуулах бөгөөд эрүүл мэндийн даатгал, өвчний чөлөө болон жирэмсний чөлөө авах боломжуудыг багтаасан байна.
Яагаад Глобал Прессийг сонгох ёстой вэ?
Глобал Пресс нь уламжлалт хэвлэл мэдээллийн мэдээний үнэ цэнийн тухай ойлголтыг сорьж, мэргэжлийн сэтгүүл зүйг шинээр тодорхойлж байна. Бид гамшиг, хар мэдээг чухалчилсан 24 цагийн мэдээний цикл болон уламжлалт сэтгүүл зүйгээс ялгарч, орон нутгийн сурвалжлагчдад (100 хувь эмэгтэйчүүд, түүнээс 99 хувь нь өнгөт арьстан) өөрсдийн өнцгөөс, газар дээрээс нь мэдээлэх боломж олгосон онцгой загвар бүхий редакцийн бүтцээр ажилладаг.
Та эрч хүчтэй редакцийн бүтцээр ажиллаж, ховорхон хөндөгддөг сэдвүүдээр орон нутгийн иргэдийн дуу хоолойг хүргэж, мэдээллийн араас нягт мөшгөж, нарийн анализ хийдэг орон нутгийн сурвалжлагчдын олон улсын, мэргэжлийн сүлжээнд нэгдэх болно. Бүх нийтлэл, бүтээлүүд сурвалжлагчийн өөрийн эх хэлээр болон англиар дотоодын болон дэлхийн уншигчдад хүрнэ. Глобал Пресс нь дэлхийг өөрөөр харах боломж өгч буй урилга юм.
Глобал Пресст нэгдэхэд юу чухал вэ?
• Тухайн улс, нийгмийнхээ шинэ, сонирхолтой талуудыг нээн гаргах сонирхолтой байх
• Өөрийн нийгмийн талаарх мэдээллийг шинэ шатанд гаргах хүсэл эрмэлзэлтэй байх (Нийгмийн асуудлуудаа бүрэн, цогцоор нь ойлгодог, мэддэг байх)
• Ур чадвараа үргэлж дээшлүүлж, суралцах эрмэлзэлтэй байх
• Глобал Прессийн үнэн зөв, мэргэжлийн өндөр стандартад хүндэтгэлтэй хандаж, мөрдөх
Хүсэлт гаргах шалгуурууд
• Сэтгүүл зүйн салбарт өмнө нь ажиллаж байсан туршлага ШААРДАХГҮЙ.
• Англи хэлний чадвар ШААРДАХГҮЙ.
• 18 насанд хүрсэн эмэгтэй байх ШААРДЛАГАТАЙ, насны хязгаар байхгүй.
• Өөрийн эх хэлээр бичиг үсэг тайлагдсан байх ШААРДЛАГАТАЙ.
• Өгүүлэл, нийтлэл, бүтээл туурвих чин хүсэл сонирхолтой байх ШААРДЛАГАТАЙ.
Суралцагчаас шаардах зүйлс:
• Сургалтын эхний хоёр долоо хоногт Улаанбаатарт сургалтад суух
• Нэг долоо хоногийн фото сэтгүүл зүйн эрчимтэй сургалтад суух
• Нэг долоо хоногийн орон нутгийн сэтгүүлчдийн аюулгүй байдлын сургалтад суух
• Нэг долоо хоногийн бичгийн болон мэдээллийг нягтлан шалгах танхимын сургалтад суух
• Сургалтын үлдсэн хугацаанд Глобал Прессээс өгөх даалгаврыг гүйцэтгэнгээ өөрийн оршин суугаа орон нутгаас сургалтад хамрагдах
• Хөтөлбөрийг амжилттай төгсөж, ажил эрхлэх хүртлэх хугацаандаа сэтгүүл зүйн сургагч багш/редактортайгаа байнга холбоотой ажиллах
• Танхимын сургалтад хамрагдаагүй үедээ сурвалжлага, нийтлэл бэлтгэх даалгавартаа долоо хоногт 15-20 цаг зарцуулах.
ТА ХҮСЭЛТЭЭ ЭНД ДАРЖ ГАРГААРАЙ!
Танд асуулт байна уу? Энд дарж хариултаа аваарай!
Photo at top by Krista Kapralos, GPJ