Гацаанаас гаргах ган замууд

1

Цар тахлаас үлдэж буй хамгийн том сургамж юу вэ гэж асуувал хариулт нь маш тодорхой. Эдийн засагч, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид цөм тээвэр, дэд бүтцээ сайжруулах шаардлагатай гэж хэлэх нь дамжиггүй. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж, Хятад улсын эрэлт урьд байгаагүйгээр тэнгэрт тулсан үед манай экспорт хумигдсан. Энэ нь ердөө дэд бүтэц муугийнх. Харин бидний алдсан орон зайд ОХУ, АНУ, Индонез зэрэг улсууд гол тоглогч болсон нь Монгол Улсад маш том дохио өгөв. 

Монголын эдийн засаг 70 гаруй жилийн турш УБТЗ болон тоос татуулсан хүнд даацын машины ачаан дээр тогтож ирсэн гэвэл хилсдэхгүй. Тэгвэл 2022 онд удаан хүлээсэн төмөр замууд ашиглалтад орж, зам тээврийн салбарт шинэ эргэлт авчрах болно. Тодруулбал, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 км хэвтээ тэнхлэгийн төмөр зам болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замуудыг бүрэн ашиглалтад оруулна. Эдгээр нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортод томоохон нөлөө үзүүлээд зогсохгүй, байгаль орчны доройтол, тоосжилт, цөлжилт, агаарын бохирдлыг бууруулах олон талын ач холбогдолтой. 

Уул уурхайн бүлэг ордыг түшиглэн барьсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглаж эхэлснээр ойролцоох ашигт малтмалын ордууд нь эдийн засгийн эргэлтэд орж, 1500 гаруй байнгын ажлын байр бий болно гэсэн тооцоо бий.

Харин Тавантолгойн-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тухайд манай улсын экспортын гол гарц болох зам. Тус төмөр замыг Хятадын талын төмөр замтай аль цэгээр холбох нь олон жилийн турш тодорхойгүй байсан ч холбох цэгээ тогтож чадсан нь төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулах чухал алхам болсон юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улстөржилт, талцлаас болж 12 жил төмөр замаа тавьж чадаагүй. Энэ хэрээр Монгол Улс их хэмжээний орлого, боломжоо алдсан. Цаашид ийм байдал давтагдах ёсгүй” хэмээн хэлээд төмөр замыг хугацаанд нь ашиглалтад оруулахад Засгийн газрын зүгээс онцгойлон анхаарч буйгаа илэрхийлсэн.

Зүүнбаян-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор жилдээ 30-50 сая тонн нүүрс экспортолж, Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайн олборлолт 2-3 дахин нэмэгдэнэ. Мөн нүүрсний тээврийн зардал тонн тутамд дөрөв дахин буурч найм орчим ам.доллар болно гэж тооцжээ. 

Ийнхүү энэ онд төмөр замын түүхэн бүтээн байгуулалтууд ашиглалтад орохын зэрэгцээ тус салбарт ахин дөрвөн том төсөл хэрэгжинэ. Тодруулбал, энэ онд бүтээн байгуулалт нь эхлэх Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумын нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд 281 км үргэлжилж, БНХАУ-ын хилийн Мандал боомттой холбогдоно. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсанаар ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн төв болох Бугат хот руу нийлүүлэх төмрийн хүдэр, нүүрсний экспорт нэмэгдэнэ. Тэр дундаа төмрийн хүдрийн экспортын хэмжээ 2-3 дахин өсөх боломжтой юм.  Дараагийн онцлох бүтээн байгуулалт нь Хөөт-Бичигт чиглэлийн 200 км төмөр зам…

Үргэлжлэлийг “Дэлхий 2022” сэтгүүлээс

“Дэлхий 2022” сэтгүүлийн урьдчилсан захиалга явагдаж байна.
Худалдаалах үнэ 44,000₮, Урьдчилсан захиалга 35,000₮
Дэлгэрэнгүй мэдээллийг:
7711-5477, 8010-0390, 9409-2904 дугаараас авна уу.

Эх сурвалж mongolianeconomy.mn

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
trackback
Гацаанаас гаргах ган замууд – “ДЭЭДСИЙН АМЬДРАЛ” цахим чөлөөт хэвлэл – "Аймгийн мэдээ" цахим сонины сүлжээ
2 жилийн өмнө

[…] Source link […]

1
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x