Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт үргэлжилж байна

0


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар энэ 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг анх удаа зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар арга хэмжээг нээн үг хэлж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих талаар манай улсын бодлого, үйл ажиллагааг танилцуулав.

Нээлтийн ажиллагаанд Андорра Улсын Гадаад хэргийн эмэгтэй сайд, феминист чиг баримжаатай гадаад бодлого баримталдаг Япон, БНСУ, Люксембург зэрэг улсын Гадаад хэргийн эрэгтэй сайд нар, НҮБ-ын эмэгтэй өндөр албан тушаалтнууд цахимаар оролцон, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын мэндчилгээг тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нь уншиж уламжлав.

Өнөөдөр эхэлсэн энэхүү уулзалтад улс орнуудын төлөөлөгчид феминист гадаад бодлогын сайн туршлагаасаа танилцуулж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад эмэгтэйчүүдийн оролцоо, гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн өдрийн үдээс хойш зохион байгуулсан өндөр түвшний хуралдаанд төлөөлөгчид дээрх сэдвүүдээр санал солилцож, уулзалтаас гарах төгсгөлийн баримт бичгийн төслийг хэлэлцэн дэмжив.

Энэ 6 дугаар сарын 30-ны өдөр Гадаад хэргийн эмэгтэй сайд нар УИХ-ын Хүндэтгэлийн чуулганд оролцож, УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхана.

Гадаад хэргийн сайд нар энэхүү арга хэмжээнд оролцох үеэрээ хоёр талын уулзалтууд хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.

 Уулзалт үргэлжилж байна.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x