Гадаад харилцааны яамны 3 үйлчилгээ “e-Mongolia”-д орлоо

0


  • Гадаад харилцааны яаманд өргөдөл, гомдол илгээх
  • Хилийн чанадад буй иргэдийн бүртгэл
  • Апостиль гэрчилгээ олгох гэсэн гурван үйлчилгээ цахимжлаа.

Ингэснээр тус яамны нийт долоон үйлчилгээ “e-mongolia” системд нэгтгэгдээд байна. Тус үйлчилгээг авахын тулд www.e-mongolia.mn системд өөрийн бүртгэлээ нэвтрэн орж, хайлтын хэсэгт авах гэж буй үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийхэд тус үйлчилгээ нь харагдах болно.

  1. Апостиль гэрчилгээ авах хүсэлт
  2. Архивын лавлагаа / ажилд томилсон, чөлөөлсөн, сургалт, чөлөө гэх мэт /
  3. Архивын сан хөмрөгт баримт байхгүй тодорхойлолт
  4. ГХЯ-д ажиллаж байсан Цалингийн тодорхойлолт авах /7 хүртэлх жил/
  5. ГХЯ-д өргөдөл, гомдол гаргах
  6. Гэрээ хэлэлцээрийн хуулбар авах
  7. Хилийн чанадад буй иргэдийн бүртгэл

2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн гадаад буй монгол иргэд, монгол буй гадаад иргэдийн мэдээллийг цахимжуулж “e-mongolia” системд нэвтрэн орж, төрийн үйлчилгээг цахимаар авахаар боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-mongolia”-д өнөөдрийн байдлаар төрийн 60 байгууллагын 639 үйлчилгээг цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар иргэд давхардсан тоогоор 9.5 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар авсан байна.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x