ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АЗИД ХАМТЫН АЖИЛЛАГАА, ИТГЭЛЦЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ БАГА ХУРЛЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ КАЙРАТ САРЫБАЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

0


        Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гүйцэтгэх захирал Кайрат Сарыбай энэ 5 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

  Тэрээр айлчлалынхаа үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж, АХАИББХ-ын үйл ажиллагааг өргөжүүлэх, олон улс болон бүс нутагт энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хангахад үзүүлэх хувь нэмрийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Гадаад харилцааны сайд 2021 оны 10 дугаар сард Нур-Султан хотноо болсон АХАИББХ-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалт болон АХАИББХ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын нээлт амжилттай болсныг дурдаж, тус бага хурлын үйл ажиллагаанд Монгол Улс идэвх, санаачлагатай оролцож ирснийг тэмдэглэн, АХАИББХ-ыг бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болгох асуудлаар хэлэлцүүлгийг Монгол Улс дэмжиж буйгаа илэрхийлэв.

 Монгол Улс АХАИББХ-ын Зөвлөх байгууллага болох Нэр хүндтэй зүтгэлтнүүдийн зөвлөлийн гишүүнд Ахмад дипломатч Б.Бэхбатын нэрийг дэвшүүлсэн бөгөөд тус бага хурлын хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээрх Итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний зохицуулагчаар ажиллаж байна.

 





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x