Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Европын Парламентын гишүүдтэй уулзав

0


Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын Их Хурал,  Европын Парламент хоорондын 14 дүгээр уулзалтад оролцох Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн Тэргүүн дэд дарга А.Америкс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхжин Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж буйг тэмдэглэж, “Дэлхийд гарах гарц” зэрэг Европын Холбооны санаачилгыг Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолоо илэрхийлэв. Мөн Олон жилийн баримжаат хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй, олон төсөл хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа онцлов.

Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн Тэргүүн дэд дарга А.Америкс Монгол Улсад хийж буй энэхүү ажлын айлчлал нь сүүлийн 2 жилийн хугацаанд биечлэн хийж буй анхны айлчлал гэдгийг онцлоод, цаашид Европын Парламентын хувьд Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлэв.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x