ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН БНХАУ-ЫН ӨМӨЗО-Ы ДЭД ТЭРГҮҮЛЭГЧ ХУАН ЖИЧЯНТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

0


     Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангах хүрээнд 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНХАУ-ын ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Хуан Жичянтай цахим уулзалт хийв.

      Уулзалтаар Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-г танилцуулахын зэрэгцээ хилийн боомтын хөгжил, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг хоёр талаас уялдуулах, хил, гаалийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих, зарим боомтын үйл ажиллагааг сэргээх чиглэлээр тодорхой санал дэвшүүлж ярилцав.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x