ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙДЫН МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАХ ХУДАЛДААНЫ ЭЛЧ Д.КАВЧЕНСКИТЭЙ УУЛЗАВ

0


Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин Британийн Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах Худалдааны элч, парламентын гишүүн Д.Кавченскиг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ГХЯ-д хүлээн авч уулзав.

Монгол Улс цар тахалтай холбоотой хориг, хязгаарлалтыг цуцалж, эдийн засгаа сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байгаа талаар дэд сайд Б.Мөнхжин мэдээлэв өгөв. Тэрээр британийн бизнес эрхлэгчид Монголд технологи нэвтрүүлэх, бизнесээ нээх, хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.

Мөн Монголын бизнес, үйлдвэр эрхлэгчид Британийн Экспортын санхүүжилтийн агентлагтай хамтран ажиллаж, санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр олж авах боломжтой талаар ярилцлаа.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x