Уурхайчин хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж, өөдлөхөд нь хамт яваа нэгэн хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарт тулгамдаж буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр ч нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй зүтгэгч нэгэн байх учиртай билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Нэгдүгээр хүн” булангийнхаа зочноор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг урьж, ярилцлаа.