Б.БАХЫТГУЛЬ: БОДИТ АМЬДРАЛД БИ ЯЛСАН!!!Д.МУРАТЫН ОВГИЙГ “БООВ” БОЛТОЛ НЬ ӨӨРЧИЛСӨН

0

Улсын дээд шүүх ялзарсан гэдгийг ганцхан миний бие биш , бүх хүмүүс бухимдалтайгаар илэрхийлдэгийг бид мэднэ.Д.Муратын хэрэг нь хүний биед хөнгөн гэмтэл учруулсан, ёс бус садар ЗУРАГНУУДАА олон нийтийн цахим сүлжээгээр бусдад илгээсэн, эмэгтэй хүнийг зодсон, доромжилсон, ял тулгаж дарамталсан хэрэг байсан ба 2018 оны 12-р сарын 3-наас өдийг хүртэл жилжингээ хууль хяналтын байгууллагуудаар шалгагдсан ба Д.Муратыг яллагдагчаар татсан билээ. Гэвч Монгол Улсын шүүх нь эрх мэдэл, өнгө мөнгөнд , авлигалд автсан учир хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээр 2018-оны 08-р сарын 08-нд хэлэлцэж шүүгч Н.Баасанбат гэгч хэрэгсэхгүй болгосон билээ.

Д.Муратын ёс бус, садар “Боов”-ны зурагнуудыг олон нийтэд цахим сүлжээгээр дэлгэсэн сэтгүүлч Майцэцэг ч жилийн турш яллагдагчаар татагдаад шалгагдсан боловч, түүний шүүх хурлыг 2 удаа хойшлуулаад, сүүлдээ 2019 оны 01-сарын 11-нд Д.Мураттай хуйвалдаж, Д.Муратаас гомдолгүй гэсэн бичиг аваад бас л хэргийг хэрэгсэхгүй болгоод замхрууллаа.


Миний бие 3 шатны шүүхэд гомдолоо гаргасан боловч , 2018-оны 12-р сарын 14-нд дээд шүүх нь шүүх хурал болох товоо зарлаад, шүүхийн сайтад байршуулсан бөгөөд шүүх хурлыг оны өмнө тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан.Одоо болохоор тэрбумтан шүүгч Ч.Хосбаяр нь “Хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй тухай” захирамж гаргаж , Д.Муратын эрүүгийн хэргийг замхруулж байгаад нь маш их харамсаж, ой гутаж байна. 


Эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэсэн, хэргийг өнгө мөнгөөр шийддэг, шударга ёсыг үгүй хийсэн, авлигачин шүүх байгаад нь үнэхээр хэлэх үг алга. Цаашдаа олон улсын хүний эрхийн хороонд хандана гэдгээ намайг дэмжсэн , зовсон цагт хамт байж урам хайрласан олон түмэндээ, найз нөхөддөө, ойр дотны хүмүүс та бүхэнд мэдэгдэж байна!!

БИ ЭРХИЙН ДАГУУ ТЭМЦСЭН. Намайг ойлгож, дэмждэг олон мянган охид , эмэгтэйчүүд бий гэдэгт итгэж байна. Эцэст нь хэлэхэд Мурат, Майцэцэг хоёр цагаатгагдсан гэхээр шүүх нь яахаараа намайг зүв зүгээр орхисон юм болоо?!!! Надад тулгасан ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 17.6 -гэх зүйл заалт нь яасан болоо?!! Намайг орон шоронгоор явуулна , 2 жилийн ялтай, гишүүний нэр төрд халдсан, шантаажласан гэд гүйгээд байсан Д.Мурат, хүүхдүүд нь, хамаатан садан, ойрын БӨГС долоогчид , намынх нь журмын нөхдүүдэд хаачив?!!! ЭСВЭЛ ШҮҮХ БУРУУ ШИЙДСЭН ҮҮ??? Муратын “Хөгшин эрхтэн “- нь өнгөрсөн хугацаанд авлигачин шүүгчдийг, шантаажчин сэтгүүлчдийг хангалттай тэжээсэн үү ?!! Бодит амьдралд БИ ЯЛСАН!!!Д.Муратын овгийг “Боов “- болтол нь өөрчилсөн. Шүүхийн хуурамч тогтоол байлаа ч, байгаагүй ч хүн бүр дүгнэж, ойлгож, харж, мэдэрч, дүнгээ тавьсан нь тодорхой. Монголын шүүх эмгэнэл!!!

Д.Мурат нь 2013 онд МАН-аас АН-д урвасан МАНАН-гийн урвагч юм. Гэр бүл нь тогтворгүй, ёс зүйгүй, хуурамч дипломтой , улс төр ч мэддэггүй, өөрийн гэсэн байр суурьгүй, охид, эмэгтэйчүүдийг зугаа гаргах зорилгоор ашиглах сонирхолтой, ГАЖ ДОНТОН , Монголын төрд мөнгө тарааж, шударга бусаар шургасан , төрийн сэнтийг бузарласан нэгэн билээ!! 
Олон түмэн мэргэн ухаантай. Та бүгдэд сайн сайхныг хүсье! 


Та бүхнийг хүндэтгэсэн хохирогч Б.Бахытгүл.2019.01 .14.

DMNN Korea-н зураг.
0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x