Б.АМАРХҮҮД ОНОГДУУЛСАН ХОЁР ЖИЛИЙН ЯЛ ХҮЧИНГҮЙ БОЛЖ, БАТЛАН ДААЛТАД ГАРГАЛАА

0

Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон хоёр жилийн хорих ял оноогоод байсан дуучин Б.Амархүүг батлан даалтад гаргаж, хэргийг прокурорт буцаасан талаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолтой Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Амархүү, түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр хянан хэлэлцсэн байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Амархүү онлайнаар оролцсон бөгөөд Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргалаа.

Мөн шүүгдэгч Б.Амархүүд урьд авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах буюу батлан даалтад гаргах шийдвэрлэсэн байна.  

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x