“Бөө, удган нарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их тэнгэрт хүлээн авч уулзсан нь тэнгэрийн хүсэл байсан” гэжээ

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэнгэр шүтлэгтэй хүмүүсийн төлөөллүүд бөө, удган, улаачдыг өчигдөр /2022.02.11/ хүлээн авч уулзсан байна. Энэ талаар Аргалдай улаач Монголын бөөгийн түүхэнд бичигдэх үйл явдал болсон гэдгийг онцлон бичжээ. Тэрбээр “Төрийн тэргүүн  тэнгэр шүтлэгтэй хүмүүсийн төлөөлөл болох эрдэмтэн, доктор, судлаач, зайран, удган, улаач нарыг хүлээн авсан хүндэтгэлийн хүлээн авалт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд залуу үеийн төлөөллүүдийн нэг болон оролцсон доо туйлын их баяртай байна. Зохион байгуулсан болон идэвхи чармайлт гаргасан бүх хүнд тэнгэр шүтлэгт хүмүүн бүхний өмнөөс талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

Хир хугацааг туулж ямар их саад бэрхшээлийг даван туулж төрдөө үнэлэгдэж төрийн тэргүүнтэйгээ уулзаж байгааг ахмадуудынхаа нулимс унаган хэлсэн үгнээс үнэ цэнийн мэдэрсэн 13-р зуунаас хойш анх удаа төр нь тэнгэр шүтлэгээ соёрхож хүндэтгэсэн гэж ойлгосон. Цаашид бид бүхэн эв нэгдэлтэй байж олон үйлд хамтын хүчээр нэгдэж цаг үетэйгээ хөл нийлүүлэн хамтдаа өсөн дэвжих нь тэнгэрийн хүсэл гэж бодож байна” гэжээ.

С.Бурам Ньюс.мн

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x
()
x