“Бүрэн тундаа хамрагдсан ч 14 хоног дотроо халдвар аваад нас барсан таван хүн бий”

0

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр:

 “Бүрэн тунд хамрагдсан ч нас барсан 5 хүн 14 хоног дотроо халдвар авч хүндэрсэн. Нэгдүгээр тунд хамрагдсан 9000 мянган хүн халдвар авсан буюу 0,01 хувьтай байна. Хоёрдугаар тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн дотор халдвар авч байгааг олон судалгаа харуулж байна. Харин үүнээс дээш хугацааны дараа халдвар авсан 900 гаруй хүн манай улсад байна.

Вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоног болсоны дараа халдвар авч байгаа тохиолдлыг Vaccine breakthrough гэдэг нэршил дэлхий дахинд бий болсон. Бүрэн тунд хамрагдсан ч халдвар хамгааллаа барих ёстой. Жирэмсэн, хүүхэд, вакцины эсрэг заалттай иргэд халдвар авах эрсдэлтэй хэвээрээ байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Дархлаажуулалтын хоёрдугаар тунд иргэдийг хамруулж дуусах хугацаа болох 6-р сарын 15 хүртэл халдвар хамгааллын дэглэмээ сайтар барих, амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна” гэв.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x