БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЕВРОП, ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АНН-МАРИ ДЭКОТИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

0


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Анн-Мари Дэкот тэргүүтэй төлөөлөгчдийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч уулзав.

Хатагтай Анн-Мари Дэкот нь Зүүн хойд Азийн асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд Францын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож байгаа ба уулзалтын үеэр талууд манай хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд бүх чиглэлд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн хоёр улсын Төрийн тэргүүн нарын өнгөрсөн жил харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалын үеэр ярьж тохирсон асуудал болон 2023-2028 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй ярилцав.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest

0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодол сэтгэгдлээ бичих үү?x